Гол санаанууд

1.      Нийгэм болон зохицуулалтийн талаар

Засгийн газар болон бусад албан байгууллагатай хамтран ажиллах

  • Иргэдийг нөхөн сэргээлтийн арга хэмжээний бүх үе шатанд хамруулах
  • Боломжийн орон сууцаар хангах
  • Иргэдийг ажлын байраар хангаж, цалин хөлснийх нь асуудлыг бүрэн шийдснээр хууль бусаар ухаж малтах явдлыг зогсоох
  • Туул голын орчмыг нөхөн сэргээх ажлыг, билчээрийн талбай бий болгох арга хэмжээтэй уялдуулан гүйцэтгэх
  • Төслийн ажлын бүх үе шат, түүний гүйцэтгэл, хэтийн төлвийг ил тод байлгах зорилгоор иргэдэд шаардагдах мэдээллүүдийг шуурхай олгож байх. Төслийн тэнцвэртэй хөгжил,  Экологийн харилцан уялдааны талаар сургалт зохион байгуулах.
  • Гадаадаас авч болох тусламж туслалцааны боломжийг эрж хайх
  • Төсөлд үндэсний болон олон улсын төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах боломжийг хайх (жиш : Rotary Club Korea/Ulan-Bator)

Төсөлд хувь хүмүүс, үйлдвэр аж ахуйн газруудыг дэлхийн аль ч өнцгөөс оролцох боломжийг нээж өгөх (Бидний Дэлхий“ ойн төглийн төсөл“)

 

2.      Гүйцэтгэх ажлууд

Бага хүрээний нэгэн төв цэгээс эхлэн өргөтгөх шугмаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ :

  •  Хөрсний нөхөн сэргээлт хийх
  • Голын голдрилыг сэргээх
  • Овоолсон шороо, хонхор газруудыг тэгшлэх
  • Нүх, уурхайн дотоод замуудыг битүүлэх
  • Хөрсөнд тэгшлэлт, нөхөн сэргээлт хийх явцад бордоог зэрэг ашиглана
  • Хүн, малыг ундны цэвэр усаар хангах
  • Усыг конденсацын аргаар мөнгөн ус, хүнцэл, хагас болон хүнд төмөрлөгөөс цэвэршүүлэх
  • Хөрсний усыг цэвэршүүлэх үед усны байглийн эргэлтийн нөөцийн хэмжээг алдагдуулахгуй байх
  • Бордоо ажигласан хашлага бүхий билчээрийн талбай бий болгох
  • Дахин ашиглагдах материалаар хийсэн, модулиар угсарах аргаар барих, түлш болон цахилгааны өндөр хэмнэлттэй жижиг орон сууцаар хангах
  • Тулшний модны оронд ургамлын тосыг ажиглах боломжийг бүрдүүлж ой модыг хамгаалах
  • Голын эрэг дагуу болон орчны хөрсний элэгдэлтэй талбайд тохирох ургамлыг сонгон ургуулах. Шинээр тарьсан мод, бут сөөг, зүлэг ногоог эхний үед торлож хамгаалах
  • Нөхөн сэргээх ажиллагааг төслийн бүх үе шатанд, төлөвлөлтийн дагуу цаг тутамд нь өргөжүүлэн төсөлд тусгасан бүх талбайд хэрэгжүүлнэ
  • Орон нутаг, төслийн талаар үндэсний болон олон улсын хэмжээнд сурталчилгаа явуулах, хөдөө аж ахуй, аялал жуулчлал хөгжүүлэхэд ашиглах
  • Орон нутгийн болон удирдах дээд байгууллагууд, засаг дарга нартай хамтран иргэдийг өргөнөөр оролцуулсан аялал жуулчлалын өвөрмөгц арга хэмжээнүүдийг төлөвлөх
  • Лиценз олгох
  • Аялал жуулчлалын бааз  байгуулах

 

3.      Мэргэжлийн арга хэмжээнүүд

Нийт асуудалд, цаашид хэтдээ бие даасан, хүн байгальтайгаа зохицон амьдрах боломж бүрдүүлэх арга замаар хандах болно.

Үүнд :

  • Тухайн орчинд тохирсон, орон нутгын эдийн засагт ашиглаж болох бүхий ургамал (жимсний, навчит болон шилмүүст мод), гүн үндэстэй хуурай орчинд ургах чадвартай бут сөөгийг сонгох
  • Ургамлын үндсийг чийгээр тогтвортой хангаж, нэмэлт усалгааг бараг эсвэл бүр мөсөн шаардлагагүй болгох хөрсний бордоо, сайжруулагчийг ашиглах
  • Ургамлын үндсийг шим тэжээлээр удаан хугацаагаар хангах хөрсний бордоо, сайжруулагчийг ашиглах
  • Ургамлын үндэсний өсөлтийг сайжруулж, салхиар өдөөгдөх хөрсний элэгдлийг бууруулахад чиглэгдсэн үндэстэй хослон нэгдэх бодисыг ашиглах
  • Голын, болон хөрсний гүний усны боловсруулалтад Германы конденсацын шүүлтүүргүй аргийг хэргэлнэ. Энэ техник дулааны эх үүсвэртэй байх тохиолдолд хямд төсөр байдаг. Модулиар угсаран, контейнерт суурилуулсан энэ техникт дулааны насос, солармодуль, дизель/хийн түрбин болон модуль бүтэцтэй дулааны станцыг ашиглаж болно.
  • Хүн малын ундааны усыг конденсацын аргаар тусад нь бэлтгэх. Төхөөрөмжийг дураараа өөрчлөх боломжтой ба агаарын чийгнээс ус боловсруулна (Humidity)
  • Экологи эрчим хүчний хамгамжийн бүтэц (биохимийн, нарны энергийн, бага оврын салхин тээрмийн)
  • Биологийн хаягдлаас эрчим хүч : Дэрс, Зүлэг ногоо, Навч, Ялзмаг, Aмьтны баас (Гахай, Үхэр, Шувуу), Малын ялгадас, Бохир усны дамжуулах тохооромжийн лаг, Жимс ногооны үлдэгдэл, хоол ундны үлдэгдэл г.м.
  • Экологийн компонентуудыг бий болгох техникийн шийдлүүд нь эргэлтийн иж бүрэн системийг бүрдүүлнэ. Зөвхөн „Green / Clean Technology“ ашиглана