хөдөлж байгаа

Бидний Дэлхий ойн төглийн төсөл

Заамарын байгаль орчныг сэргээх

Одоогийн төрх байдал

Туул гол Монголын умард нутгаас эх авч, нийслэл Улаанбаатарыгдамжин Байгаль нуурт цутгадаг, нийт 820 км урт. Туул гол Заамарыг тойрон урaсдаг.

Заамар Улаанбаатараас 180 км зайтай ба Төв аймгийн нутагт оршино. Баруун талаараар нь туул гол урсах ба голын сав хүдэр, алтны их хэмжээний нөөцтэй. Засгийн газрын 1993 оны алт олборлох тухай хөтөлбөрийн хэмжээнд Заамарын нутаг дэвсгэрийн гуравны нэгд хайгуулалт, олборлолтын эрх олгосон байдаг. Энэ нь эндэхийн орон нутаг, орчны хот суурин болон тэдгээрийн харьцаанд экологийн том аюулыг авчирсан. Усны нөөцийг үрэлгэн ашиглаж, олборлолтын дараа нөхөн сэргээх арга хэмжээг орхигдуулснаар олон жижиг гол горхи – түүгээр ч үл барам бүхэл бүтэн нуур ширгэсэн.
Үүний зэрэгцээ голын сав, ус, орчин тойрон нь мөнгөн ус мэтийн хүнд төмөрлөгөөр бохирдсон. Голын эргийг дагуух овгор шороо, халцархай талбайнууд нь салхины нөлөөгөөр үүсэх хөрсний элэгдлийг түргэтгэж цөлжилт бий болгоход ихээр нөлөөлж байгаа.

mongolian diggers (Ninja's) at Tuul river

Уул уурхайн олборлолтод хуучирсан арга, технологи ажигласнаар Туул, Орхон болон Сэлэнгэ голууд их бохирдсон. Эдгээр голууд нь Байгаль нууранд цутгадаг ба ингэснээр дэлхийн цэвэр усны хамгий төм нөөц болох энэ нуур бохирдож эхэлсэн. Байгаль орчныг нь нөхөн сэргээх нь зөвхөн Заамар сум, Монгол, Орос Улстай холбоотой бус бүр  бүрэн хэмжээний шийдвэр даруй шаардаж байгаа олон улсы хэмжээний экологийн асуудал болоод байна.

Монгол улсын нутаг дэвсгэр дээр жижиг том нийлсэн нийтдээ 250 гаруй алтны уурхай ажиллаж байгаа. Албан ёсний мэдээллээр Заамар суманд 1993 оноос 2003 оны хооронд 35 орчим алтны уурхай бүртгэгдсэн байдаг ба үүнээс 29 нь нийт 2.215 гектар талбайд олборлолт явуулсан болов ч нөхөн сэргээлт хийх ямар ч оролдлого хийлгүйгээр туйлийн хэцүү байдалд орхисон.

Уурхайн байгаль орчныг нөхөн сэргээлт нь иж бүрэн үйл ажиллагаа байдаг ба их жэмжээний хөрөнгө цаг хугацаа шаарддаг. Эрдэмтдийн тооцоогоор бороо хур багатай газрын байгаль орчинг нөхөн сэргээхэд дор хаяж 10-аас 15 жилийн хугацаа шаардагддаг хүнд хөсөр ажил байдаг.

Уул уурхайн олборлолт явуулж байгаа газруудад санхүүгийн туслалцаа хэдийгээр үзүүлдэг болов ч, ихэнх нь нөхөн сэргээлтийн ажлыг нарийн концептгүйгээр гүйцэтгэдэг учир үр дүнгүй болдог. Түүнээс гадна, биологийн нөхөн сэргээлтийг, экологийн дэвшилттэй технологи, норм норматив болон шаардлагийн дагуу хийж гүйцэтгэхэд тохирсон удирдлагийн системийг бүрдүүлэх тодорхой алхмууд хийгдээгүй. Ингэснээр иргэд тухайн орон нутгаас нүүн шилжихээс гадна нөхөн сэргээлтийг орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан явдлууд бий.

Zaamar im Winter

Тосон-Заамар хөдөлгөөний санаачилсан Ногоон-Нуур төслийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, хариуцах Яамд болон албан газруудаас тусламж хүссэн боловч амлаад л өнгөрсөн.

Олон хүмүүсийн амьдрах орчинг сүйтгэж, хордуулж байгаа энэхүү газар нутгийн байгаль орчинг яаралтай сэргээх шаардлагатай байна.

Иймд бид үүгээр бүрэн хэмжээний, хөрөнгө бага шаардах, тэндэхийн хүмүүсийн амьдралд шинэ сайхан нөхцөл байдлыг бүрдүүлэх нөхөн сэргээлтийн товчхон санааг дэвшүүлэе!